ГОВЬ-АЛТАЙ: Нэгдүгээр ангид 1111 хүүхэд элслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 28 сургуульд 12175 сурагч суралцана.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд тус аймагт цэцэрлэг 31, Ерөнхий боловсролын сургууль 28, Насан туршийн боловсролын төв 1 ажиллаж бүх нийтэд боловсрол олгох ажээ. Сургуулийн өмнөх боловсролд 4549 хүүхэд, ЕБС-д 12175 сурагч сургуульд суралцана хэмээн аймгийн БШУГ-аас мэдээлэв. Шинэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 1111 хүүхэд шинээр элсэж байгаа тухай тус аймгийн БШУГ-аас мэдээлэв.
Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хамгаалах, суралцах хүсэл сонирхлыг нь бий болгохыг энэ хичээлийг жилийн гол зорилго болгон ажиллана хэмээн Говь-Алтай аймгийн БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар онцлон хэлсэн юм.