ОРХОН: Соёл, үйлчилгээний нэгдсэн “Номын төв” 12 дугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-05 09:32:27
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвөөр барьж буй “Номын төв”-ийн барилгын ажил хэвийн үргэлжилж байна.


Ковидын цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед уг барилгын ажлыг түр зогсоож байсан бол энэ хавраас үргэлжлүүлжээ. Ажлын явц 90 хувьтай байна. Ирэх 12 дугаар сард ашиглалтад орно. Нийт 15 ажлын байр шинээр бий болж байна.


Уг төвийн барилга нь зоорийн давхартай нийлээд таван давхар бөгөөд хоёроос дөрөвүгээр давхарт ном уншлагын танхим, хурал, уулзалтуудын өрөөтэй юм. Нэгдүгээр давхартаа зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ном унших болон бусад үйлчилгээний танхимуудтай байх ажээ.


Гуравдугаар давхартаа “Америкийн соёл, мэдээллийн төв” байрлаж англи хэл сурах иргэдэд зориулсан үнэ төлбөргүй болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлнэ.

 

Related news