“Говь фестиваль-2016”-д 15 сумын 200 гаруй баялаг бүтээгчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-16 15:14:07

Өмнөговь аймагт “Говь фестиваль-2016” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Эдүгээ 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй малчид, бизнес эрхлэгчдийн баярт тус аймгийн 15 сумын 200 гаруй баялаг бүтээгч оролцож байна.

Өмнөх жилүүдээс хамрах цар хүрээ өргөн, үргэлжлэх хугацааны хувьд урт, зохион байгуулалт сайтай болж буйгаараа онцлог юм. Хүнсний бүтээгдэхүүн сүү цагаан идээ, жимс хүнсний ногоо, гар урлалын бүтээгдэхүүн гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг “Говь фестиваль-2016” арга хэмжээний хүрээнд худалдаалж эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх дээрх арга хэмжээнд оролцогчдыг 11 номинацид шалгаруулах ба өртөг багатай, өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд худалдаалахыг анхааруулж байгаа юм.

Малчид бизнес эрхлэгчдийн баяр “Говь фестиваль-2016” арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож баяр хүргэж амжилт хүслээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news