ГОВЬ-АЛТАЙ: Бичил уурхай эрхлэгчид сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-07 13:52:35

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас бичил уурхай эрхлэгчдэд үзүүлэх сургалт зохион байгуулав.


Есөнбулаг, Чандмань, Эрдэнэ, Бигэр суманд “Бичил уурхайчдын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь дадлагажуулах үзүүлэх сургалтыг 220 бичил уурхайчийг хамруулан зохион явуулжээ. Үзүүлэх сургалтыг зохиосноор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам стандартууд, бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн талаарх мэдлэг сайжирахын гадна осол аваар эрсдэл үүсэх нөхцөл буурах ач холбогдолтой 


Сургалтаар бичил уурхайчид ажлын хувцас хамгаалах хэрэгслийн зөв зохистой хэрэглээ, осол гарсан тохиолдолд анхны тусламж үзүүлэхэд анхаарах зүйл, эрсдэл үнэлэх арга зүй, осол аваар гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга зүй гэсэн дөрвөн том бүлэг сэдвийн хүрээнд зохион явуулжээ.


Говь-Алтай аймгийн бичил уурхай эрхлэгчдийн “Эв нэгдэл” холбоонд нийт 300 гаруй иргэн бүртгэлтэй байгаа ба Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн ТББ, нөхөрлөлд харьяалагдан ажил хөдөлмөр эрхэлж байна.

Related news