ӨМНӨГОВЬ: "Илүү их уншъя" уриан дор номын баяр зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-19 18:05:34

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 185 дугаар зарлигийн дагуу төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархлыг төлөвшүүлж, эх орны үзэл, эв нэгдлийг нягтруулах зорилтын хүрээнд 34 дэх удаагийн намрын номын баярыг есдүгээр сарын 11-17-ны өдөр зохион байгууллаа.




Үндэсний бичиг соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг номын баярын хүрээнд зохион байгуулсан юм.


Тодруулбал, Өмнөговь аймгийн төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг улс үндэстэн, байгаль, түүх, нийгэм, эдийн засаг газарзүйн олон талт мэдээллийг агуулсан атлас болон зургийн цомог бүхий монгол улс сэдэвт номын үзэсгэлэнг нийтийн уншлагын танхимд есдүгээр сарын 14-20-ны өдрийг хүртэл дэлгэн үзүүлж байна.


Түүнчлэн залуучуудын ном уншлагыг дэмжих, уншсан номоо бусадтай хуваалцан эерэг хандлагыг бий болгох, ном уншиж хөгжих боломж бололцоог ханган бусдыг уншлагад уриалан номын соёлыг түгээх зорилгоор "Ном бид хоёр" сэдэвт номын хэлэлцүүлгийг 2 дахь удаагаа амжилттай зохион явууллаа.


Хэлэлцүүлгийг  унших дуртай номоо өөр өөрийнхөө өрнөл төсөөлөл, сэтгэл хөдлөл, сэтгэгдлээсээ бусад уншигчдад танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн дүгнэн ярилцлаа.


Үндэсний бичиг, соёл номын өдрийн хүрээнд компьютер дээр монгол бичгээр бичих анхны шатны мэдэгдэхүүн олгох сургалтыг зохион байгуулсан нь үндэсний бичгээ сэргээн санах, албан болон хувийн хэрэгцээндээ цаашид өргөн ашиглах эхлэл тавигдаж буй нь онцлог юм.

 

Даланзадгад сумын ЕБС-иудын номын сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, цэцэрлэгийн хүүхдүүдийг номоор дамжуулан хөгжүүлж буй сайн туршлага, "Уншдаг хүүхэд хөгждөг" хөтөлбөрийн хүрээнд хийж бүтээсэн ажлуудаа танилцуулах ажлыг  Өмнөговь аймгийн ХЖТ-т зохион байгууллаа.

 

Мөн хүүхэд хөгжүүлэх зуны хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, хүүхдийн номын үзэсгэлэн, шинэ номын үзэсгэлэн, худалдаа, солилцоог зохион байгуулж шилдэг сургууль, цэцэрлэг болон шилдэг уншигчдаа шалгаруулан шагнан урамшууллаа.

 

омын баяр-2023" үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн иргэд, төрийн албан хаагчид, соёл урлагийн салбарын ажилчид, ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхэд багачууд зэрэг 1000 гаруй хүн хамрагдлаа. 

Related news