ХОВД: Олон улсын судлаачдын бүтээлийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-29 17:03:55

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. 

30 жилийн өмнө буюу 1993 онд энэхүү хурлыг анх удаа зохион байгуулж, түүнээс хойш тасралтгүй 2 жил тутамд өрнүүлсээр өнөөдөр 16 дахь буюу 30 жилийн ойн хурлаа хийж байгаа нь энэ юм.   

  

Хуралд  Монгол, Орос, Хятад, Казахстан, Англи, Герман гэх мэт гурван тивийн 8 орны 30 гаруй их сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл 150 гаруй эрдэмтэн, судлаачийн судалгааны ажлын үр дүн болох 130 гаруй илтгэлийг хэлэлцэж, санал зөвлөмж өгнө. 

Хурлын  үндсэн үйл ажиллагаа нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр явж байгаа бөгөөд "Хүрээлэн буй орчны нөхцөл, нөөц, ашиглалт", "Биологийн төрөл зүйл, экосистемийн хамгаалал", "Боловсролын асуудал", "Бүс нутгийн ард түмний хэл, соёл",  "Бүс нутгийн ард түмний түүх, угсаатан судлал, археологийн асуудал",  ийгэм, эдийн засгийн асуудал" гэсэн 6 чиглэлээр салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ.   

Энэ удаагийн хурлын явцад олон улсын судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, гарц шийдлийг эрэлхийлж, цаашдын бодлого, зорилт,  хөгжлийн төлөвлөлтийг олон талын оролцоотой тодорхойлно гэж судлаачид үзэж байна.
  

Хурлын үйл ажиллагаа маргааш бас үргэлжилнэ. МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, ОХУ-ын Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль зэрэг байгууллага дээрх хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. 


Related news