АРХАНГАЙ: Олон улсын ISO 9001:2015 стандартыг олон суманд хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-03 15:38:34

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймаг Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, “Алсын хараа-2050” хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо” Олон улсын стандартыг аймгийн ЗДТГ болон 13 сумын ЗДТГ-т нэвтрүүлээд байна.


Өөрөөр хэлбэл, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир, Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат сумын Засаг даргын Тамгын газруудад 2022 онд нэвтрүүлж, хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ авсан. Энэ нь бусад аймгаас хамгийн олон суманд Чанарын менежментийн тогтолцоо” стандартыг нэвтрүүлсэн анхны аймаг болж чадсан юм. Үлдсэн суманд Чанарын менежментийн тогтолцоо” стандартыг нэвтрүүлнэ.


Энэхүү стандартын шаардлагыг төрийн байгууллага нэвтрүүлснээр Төрийн үйлчилгээг иргэдийн сэтгэл ханамжийг хангахуйц чанартай хүргэх, ажилтнуудын чадамжийг дээшлүүлэх, төрийн ажлыг “Төлөвлө-Гүйцэтгэ-Хяна-Сайжруул” гэсэн тасралтгүй сайжруулалтын зарчмаар гүйцэтгэж байна.


Архангай аймгийн 13 сумын ЗДТГ-т нэвтрүүлсэн дээрх стандартын хэрэгжилтийг тасралтгүй сайжруулж байгаа байдлыг баталгаажуулалтын “КЮ СЕРТФ” магадлах аудитыг 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн үнэлгээ хийхээр сумдын ЗДТГ-т мэдэгдсэн байна.

Related news