Өмнөговь аймгийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ сарын 17-24-ийг хүртэл үргэлжлэх тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг аймгийн Засаг дарга аймгаа хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах ажээ. Хэлэлцүүлгийг салбар, чиглэл бүрт нь нээлттэй явуулж байгаа юм.
Утас болон зурвасаар хүлээн авсан саналуудаас үзэхэд эрүүл мэндийн үйл ажиллагаа, боловсрол зэрэг нийгмийн томоохон салбаруудыг хөндөөд байгаа аж.
Дээрх хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн тухайн харъяалах хэлтэс, албан тушаалтнуудад хүргэх юм байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн