БУЛГАН: Хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-19 11:17:20

Булган, 2023 оны аравдугаар сарын 16. /МОНЦАМЭ/. Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг хиймэл оюун ухаанд суурилсан аппаратаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэн оношилж байна.




Хиймэл оюун ухаанаар оношилгоо хийдэг 6 сая их өгөгдөлтэй, оношилгооны мэдрэг чанар 98 хувьтай, БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ эмчилгээ оношилгооны төвүүдийн 80 хувьд суурилуулсан, умайн хүзүүний хавдрын илрүүлэг шинжилгээний “CERVICARI AI” аппаратаар хавдрын эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийж байна.




Уг “CERVICARI AI” хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг оношилгооны системийн тусламжтайгаар өдөрт 56 хүнийг оношилгоонд хамруулсан бөгөөд 16 хүнд эмгэг өөрчлөлт, 8 хүнд хорт хавдрын урьтал эмгэг илэрснийг 2023 оны эхний есөн сарын хугацаанд 7 хүнд умайн хүзүүний хорт хавдар илэрсэнтэй харьцуулахад технологийн дутагдлаас болж өвчин нуугдмал байдалтай газар авч байгааг тодотгон ярьж байна.

 

Related news