ОРХОН: НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвар төлөх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-24 17:06:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 24./МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд Орхон аймгийн иргэдийн бүртгүүлсэн 764132 баримт хамрагдсанаас 749-д нь тохирол таарч азтан болжээ. Эдгээрээс хамгийн өндөр буюу 10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ.


НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг энэ сарын 27, 28-нд иргэдийн дансанд шилжүүлнэ.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой юм. Энэ сарын 18-22-ны өдрүүдэд 34104 иргэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө хөрөнгийн татвараа төлжээ. 

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

Авто тээврийн хэрэгслийн албан татвар

Галт зэвсгийн албан татвар

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Газрын төлбөр

Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Малын тоо, толгойн албан татвар

Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.



Related news