Зэрлэг амьтан, шувуудад зориулан хөв цөөрөм байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-26 12:25:04

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. БОАЖЯ, "Юнител" групп хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж, шаардлагатай долоон байрлалд хөв цөөрөм байгууллаа.


Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн ус хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийжээ. Хөв, цөөрмийг Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг, Говийн бага ДЦГ, Хөх Сэрхийн нурууны УТХГ, Хан Хөхийн нурууны УТХГ, Их газрын чулууны БЦГ, Тужийн нарсны БЦГ, Ховд аймаг, Говийн их ДЦГ-ын "А" хэсэг, Тост тосон бумбын нурууны БНГ, Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газрын 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид ийнхүү долоог байгууллаа.


Хөв цөөрөм байгуулахдаа тус бүр 10м.кв - 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулах ач холбогдолтой юм.

Related news