Хил орчимд Алтайн 2477 аргаль хонины тархац, байршлыг тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-11-13 08:58:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хил орчмын 111 цэгт Алтайн 2477 тооны аргаль хонины тархац, байршил, тоо толгойг байгааг тогтоожээ.


Хил дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллого хийжээ. Тооллогыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн сумдын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран гүйцэтгэснийг БОАЖЯ мэдээлэв. 

 

 

Related news