ДОРНОД: “Дэлхийн зөн” ОУБ-аас хүүхдийн төлөө урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-15 10:48:05

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” ОУБ-аас Дорнод аймагт хүүхдийн сайн сайхны төлөө урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, аймгийн төв Хэрлэн сум, Баянтүмэн, Чойбалсан суманд 10-12 жилийн турш урт хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын 13-нд гарын үсэг зурлаа.

 

Дээрх хугацаанд хүүхэд хамгаалал, идэвхтэй оролцоо, хөгжилд чиглэсэн ажлуудыг хийхээс гадна зорилтот бүлгийн айл өрхүүдийн амьжиргааг сайжруулах, өөрсдөө амьдрал ахуйгаа өөд татах, тулгамдаж буй асуудлаа шийдэх талд нь дэмжлэг үзүүлж, нөлөөллийн ажил хийх юм. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, боловсон ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлд ч ажиллана.


Өмнө нь “Дэлхийн зөн” ОУБ-аас аймаг орон нутагтай хамтран бүх сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгож байсан юм.


Хөтөлбөр хэрэгжих Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан суманд 10 мянган гэр бүл, 50 мянга гаруй иргэн амьдран суудаг. 

Related news