Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Хорхе Родригесийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-20 13:38:29

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригесийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар талууд Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн зарим асуудлаар санал солилцоод, Куба Улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас тус улсын эдийн засаг хүндэрч буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэв.



Related news