ФЕАЛАК: “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийн төслийг эцэслэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтын хоёр дахь өдөр Ахлах албан тушаалтнуудын XXIV уулзалт болов.
Тус уулзалтаар Гадаад хэргийн сайд нарын X уулзалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, уулзалтын дүнгээр батлах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийн төслийг хэлэлцэж, эцэслэв. Түүнчлэн ФЕАЛАК-ын Сангийн удирдах зөвлөл, улс төр, соёл, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн ажлын хэсгүүд болон ФЕАЛАК-ын Цахим нарийн бичгийн даргын газар үйл ажиллагааныхаа үр дүнг тус бүр танилцуулж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэв.
Гадаад хэргийн сайд нарын X уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болно.