ХӨВСГӨЛ: Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "FIFAV" олон улсын кино наадамд урилгаар оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-22 11:07:04

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Францын кино найруулагч, гэрэл зурагчин Хамид Сардар Афхами байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хүрэн баавгай, байгаль хамгаалагчдын тухай “Mongolie La Vallée des Ours" баримтат киног 2022 онд бүтээсэн билээ.




Тус кинонд  2021 оны зун, 2022 оны намар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарын  тайгын хүрэн баавгайн жимээр явсан ажлыг нь камерт буулгаж  "Баавгайн хөндий" гэж нэрлэсэн байна.


 “Баавгайн хөндий”   киноны гол баатар Ж.Төмөрсүх Францад уригдан очиж "FIFAV" олон улсын кино наадамд оролцож байна.




Тэрээр “Онгон зэрлэг байгалийн гайхамшиг, их тайгын гүн дэх баавгайн диваажингийн аялал буюу гүний хяналтын ажил байгаль хамгаалагчдын хувьд бас л олон сорилттой тулж буйг бодитоор харуулсан.


Мөн хол газар, тайгын нөхцөл хүнд, шавар намаг, том том уулын голууд, их цас унаж даваанууд хаагдах, морь муудах бэртэх, баавгайнуудын дайралт гээд байгаль хамгаалагч нарын ажлын тухай бүтэн 2 сар хамт байж киног бүтээсэн” гэдгийг хэлж байлаа.


Тус кино өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Festival Aventure Decouvert de val d isere” олон улсын кино наадамд шилдэг баримтат киногоор шалгарч, тэргүүн байр эзэлсэн байна.

 

 

 

 

 

 

Related news