ДОРНОД: Нутгийн ихэнх хэсэг зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-23 12:41:15

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 13 сумын ихэнх багийн нутаг цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Баян-Уул сумын Улз гол дагуу, Дашбалбар сумын Улз баг, Матад сумын Жаргалант баг, Чойбалсан сумын Сүмбэр болон Энгэршанд баг, Баяндун сумын Түргэн баг, Булган сумын Чулуут баг, Сэргэлэн сумын Муруй хоолой, Гурванзагал сумын Сүмийн булаг баг, Хөлөнбуйр сумын Баян-Уул баг, Цагаан-Овоо сумын Хүрээт багийн нутгаар цасны дундаж зузаан 11-15 см, 0.09-0.16 гр/см.куб нягттай байгаа юм.


Бусад нутгаар цасны дундаж зузаан 5-11 см, нягт нь 0.08-0.16гр/см.куб байна.


Цаашид Чойбалсан хот, Баянтүмэн сум, Халх гол сумын Цогтсүмбэр багийн нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй. Чулуунхороот сум болон Халхгол сумын Ялалт багийн нутгаар өвөлжилт хэвийн байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. 

Related news