Хил хязгаарын давхцалтай газруудын зөрчлийг арилгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханд орон нутгийн тусгай хэрэгцээнээс гарах хугацаа нь тодорхойгүй 24 газар, таван газар хил хязгаарын давхцалттай гэж мэдээлийн санд бүртгэгдсэн байгаа зөрчлийг арилгуулах арга хэмжээг холбогдох албан байгууллагууд авч ажиллаж байна.
Завханд хайгуулын 88, ашиглалтын зургаа, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигладаг тусгай зөвшөөрөлтэй нэг ААН үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх байгууллагуудад аймгийн Засаг даргын 2016 оны 8/31-ны өдрийн “Ашигт малтмалын талаар авах арга хэмжээний тухай” А/215 захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд нийт 144 орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд бүртгэгдсэн байна.
Б.Мягмарсүрэн