Ховор амьтдын нөөцийн судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-24 01:10:15

Завхан аймаг ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргажээ.

Тухайлбал халиун бугын тархац нутаг 10382.0 км2  талбайд 1664 толгой нөөцтэй. Харин бор гөрөөсний тархац нутаг 11402,3  км2  талбайд 1513 толгой, аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой, янгир ямаа 2249,5 км2  талбайд 604 толгой нөөцтэй байна.

Мөн зэрлэг гахайн тухайд 3856,8 км2  талбайд 60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй гэсэн судалгааг гаргажээ.

Мөн өвөл хаврын улиралд цаг агаар хүндэрсэн нөхцөлд зэрлэг амьтдад өвс тэжээл ус хүргэх ажиллагааг аймгийн БОАЖГ-аас байнга хийж байна.

Дашрамд сүүлийн хоёр жил ховор амьтдыг агнах зөвшөөрлийг аймгийн ИТХ-ээс олгоогүй байна.

Б.Мягмарсүрэн

Related news