СЭЛЭНГЭ: Урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-13 15:48:33

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хамгаалагдсан хүүхэд” урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг Мандал сумын ЕБС-иудын дунд зохион байгуулж байна.

 

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас явуулж байгаа энэхүү нөлөөллийн ажил нь Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах энгийн дадлуудад сургах зорилготой аж.

 

Дээрх үйл ажиллагаанд Мандал сумын ЕБ-ын 1, 2, 3-р сургуулийн 200 гаруй суралцагч хамрагдсан байна.

 

Сургалтыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сонирхолтой, идэвхтэй аргыг хэрэглэн багаар ажиллах хэлбэрээр хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж байгаа нь үр дүнтэй болж байгаа ажээ.  

Related news