БАЯНХОНГОР: Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудад үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-14 14:41:00

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлэн байдал, онцгой үеийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянхонгор эрчим хүч компанийн инженер, техникийн ажилчдын бригад зарим сумдад ажиллаж байна.


Тодруулбал, 35кВ-ын Бөмбөгөр, Заг, Бууцагаан, 15кВ-ын Баацагаан, Хүрээмарал, Баянбулаг,   Галуут, Баян-Овоо 10кВ-ын Гурванбулаг, Жаргалант сумдын  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудад үзлэг хийж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хэвийн найдвартай ажиллагааг хангахаар ажиллаж байгаа аж.


Түүнээс гадна ойрын өдрүүдэд шаардлагатай үед, тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт  хийгдэж болзошгүй байгааг тус албанаас мэдээллээ. Мөн цахилгааны гэнэтийн хязгаарлалт хийгдэх үед нөөц эх үүсгүүрийн бэлэн байдлыг хангахыг зөвлөв.

Related news