БАЯНХОНГОР: Цахилгаан автомашин цэнэглэлтийн станцыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-19 11:19:23

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ирэх сард Баянхонгор аймагт Эко кар центрийн цахилгаан автомашины цэнэглэлтийн станцыг нэвтрүүлэхээр болжээ.


Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг багасгахад байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээ нэвтрэх боломжтой болох юм.


Баянхонгор аймаг агаарын бохирдлоороо бусад 20 аймгаас хамгийн их болохыг судалгаагаар тогтоосон. Агаарын бохирдлын 72 хувийг гэр хороолол, нам даралтын зуух 15 хувь, уурын зуух 12 хувь, машин техник болон бусад эх үүсвэрүүд "үйлдвэрлэж" байгаа гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн байдаг.


Аймгийн хэмжээнд 24 мянга орчим тээврийн хэрэгсэл байдгаас идэвхтэй буюу хөдөлгөөнд оролцдог /татвар, оношилгоонд тогтмол ордог/ нь 16 мянга байдаг аж. Ийнхүү цахилгаан автомашиныг нэвтрүүлж эхэлснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасах хүлээлттэй байна.

Related news