АРХАНГАЙ: Жилд 40 сая литр сүү бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-22 11:09:02

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн төлөвийг зарим нэг тоон үзүүлэлтээр илэрхийлье.


Орон нутгийн эдийн засгийн 81 хувь нь хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан байдаг. Бусад салбар нь 19 хувьтай.


Аймгийн нийт нутаг дэвсгэр 5.5 сая.га бол үүний 69 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байна. Мөн хөдөлмөрийн насны нийт хүн амын 46.7 мянга буюу 80.8 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна.

 

Мал ахуйн үйлдвэрлэл 440.0 тэрбум төгрөг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг эзэлж байна.


Архангай аймагт 15.5 мянган малчин, 3.9 мянган мал бүхий өрхийн 28 мянган малчин өрх бий. Жилд мал аж ахуйгаас 56 мянган тн мах, 40 сая литр сүү, 420 тн ноолуур, 3700 тн ноос, 1.3 сая ширхэг арьс ширийг бэлтгэж байна.

Related news