ДОРНОГОВЬ: Онцгой комиссын гишүүд сумдад ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна.
Дэлгэрэх суманд
ажиллахдаа сумын Онцгой комисст 10 сая
төгрөг болон хоёр тонн АИ-92 бензин, нэг тонн дизель түлшний дэмжлэг
үзүүлсэн аж. Мөн цас их орсны улмаас сум хүртэл зам хаагдсан, ахмад
настан, хүн бүл цөөтэй 20 өрхийн хотонд нь очиж бензин түлш, өвс, тэжээл, хүнс,
түлээ нүүрс, эмийн сангийн багц, дулаан хувцасны дэмжлэг болон эмнэлгийн
тусламжийн үйлчилгээг хүргэжээ.
Дэлгэрэх сумаас гадна Иххэт, Алтанширээ
суманд ажиллаж түлш, дулаан хувцас болон шаардлагатай бусад дэмжлэгийг хүргэсэн
хэмээн орон нутгаас мэдээллээ. Энэ оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар
аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд үүнээс
Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ зэрэг суманд цасны хэмжээ илүү байна.