ӨВӨРХАНГАЙ: Оны онцлох арван сурагчийг шалгаруулан шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-27 13:53:31

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, ГБХЗХГ-аас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа.


Энэ удаагийн шалгаруулалтад нийт 37 хүүхэд материал ирүүлснээс 2023 онд үндэсний болон тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн сайн үйлс, урлаг уран бүтээлээрээ онцгой амжилт гаргаж үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 10 сурагчийг шагнаж алдаршууллаа.


Япон-Монголын гишүүн солилцооны хөтөлбөрийн шилдэг долоон хүүхдийн гуравт шалгарсан сурагч Л.Мөнхзаяа, Олон улсын 16 th international Children Film Festival” болон “JENESYS2023” хөтөлбөрт Монгол Улсаа төлөөлөн шалгарч, Японы Соёлын хөтөлбөрт хамрагдсан, “2023 internaitional exchange program”-д Монголоо төлөөлөх шалгаруулалтад тэнцэж, Солонгос, Монгол хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагч Б.Энхномин зэрэг шилдэг тэргүүний хүүхдүүд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. 

Related news