ДОРНОГОВЬ: Шинэ оны анхны нарыг харлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-01 13:59:53

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Айлчлан ирж буй 2024 оны эхний өдрийн нарыг харахаар Ханбаянзүрх хайрхан, Жолоочийн овоо, Сайншанд салхин паркийн орчимд олон хүн цугларчээ.


Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд нутгийн иргэд шинэ оны анхны нарыг харахаар уул овоо, хайрхандаа гарч идээний дээж өргөн, тэр жилийнхээ ажил үйлсийг даатган залбирдаг уламжлалтай. Энэ жилийн нар шинэ цасны хаялгаар манан будан дундаас мандсан нь зуны улиралдаа хур бороо элбэг байх болов уу гэж нутгийн хөгшид хүүрнэж байна.   

Related news