ДОРНОД: Өвөлжилт нэн хүндэрсэн сумдад боодол өвсийг 4000 төгрөгөөр худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-08 10:20:29

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өвөлжилт нэн хүндэрсэн Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн сумдад аймгийн нөөцөөс тус бүр мянган боодол өвс хуваарилж, 4000 төгрөгөөр худалдан борлуулна.


Өнөөдрийн байдлаар зудын эрсдэлийг үнэлэхэд таван суманд цагаан зудтай, найман суманд цагаанаар зудархуу байгаа юм. Цаашид өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай гэдгийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.


ХХААГ-аас аймгийн болон сумын нөөцийн өвс тэжээлийг малчдад олгох ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, улсын нөөцөөс 50 хувь хямдралтай 60 тонн хивэг, аймгийн нөөцөөс 30 тонн хивгийг малчдад хуваарилахаар ажиллаж байна гэв.

Түүчнлэн Халх гол, Матад сумын нутагт отроон болон шуурган уруудсан 40-өөд мянган адуу ирээд байна. Ийнхүү Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Гурванзагал, Сүхбаатар аймгийн зарим сумын олон мянган адуу бөөгнөрөөд байгаа учраас буцааж татахдаа тухайн сумынхаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэх зохицуулалтыг мөн хийж байна. 

Related news