ДОРНОГОВЬ: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд мобайл технологи нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-08 16:18:38

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь  аймгийн  анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд 100 хувь Мобайл технологи нэвтрүүлжээ.

Мобайл үзлэгт 6123 хүнийг хамруулж, 5309 шинжилгээ хийж, 288 өвчлөл шинээр илрүүлж, дээд шатлалд 112 хүн илгээж, 176 хүний эмчилгээний асуудлыг шийдэж,  хавдрын таван тохиолдлыг эрт шатанд нь илрүүлсэн аж. Мөн зүрх судасны эмгэгтэй 53 хүнийг зайн оношилгооны дамжуулалтаар оношилж, 34 хүнийг арьсны төвтэй холбогдож, эмчилгээг заалгаснаар хөдөөгийн малчид оношилгоо шинжилгээг орон нутагтаа хийлгэх боломж бүрдсэн байна.

Мөн ЭМЯ -ны 136,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар анхан шатны эмнэлгүүдэд 100 хувь уушгины багтаамжийг тодорхойлох спирометрийн багажаар хангасан хэмээн орон нутгаас мэдээлэв.

Related news