БАЯНХОНГОР: Энэ сарын 13-наас хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-10 10:24:20

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ сарын 12, 13-нд Алтайн салбар уулс, хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орно. Салхи 10, 12, 13-нд Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар 9-14м/с, зарим үед 18м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна.


13-наас хүйтний эрч чангарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус, хээр талын нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. Говийн нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3 градус хүйтнээс +2  градус дулаан байна.


Ойрын өдрүүдийн шуурганаар иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.


Түүнчлэн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг санууллаа.

Related news