Бенилюксийн Улсуудтай визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-11 08:49:43

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бенилюксийн Улсууд (Бельги, Нидерланд, Люксембург) хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.


Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Дүрвэгсэд, цагаачлалын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Николе дө Моор, Люксембургийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Консул, Олон улсын соёлын харилцааны газрын захирал Жеан Клауде Кюженер, Нидерландын Хаант Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Пиетер Жан Клейвег дө Зваун нар энэ сарын 9-нд Брюссель хотноо гарын үсэг зурсан юм.


Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх юм. Талууд хэлэлцээрийг батлахад шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.


Related news