ДУНДГОВЬ: 2023 онд малчин өрхийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-11 12:56:51
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 8818 малтай өрх, 7344 малчин өрх байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад малтай өрхийн тоо 112,  малчин өрхийн тоо 338-аар буурчээ.  


Малтай өрхүүдийн хувьд 50 хүртэл малтай 779, 51-200 хүртэл малтай 2419, 201-500 хүртэл толгой малтай 2922, 501-999 толгой малтай 1868, 1000-2000 малтай 796, 2001-ээс дээш толгой малтай 34 өрх байна.


Өнгөрсөн онд 500-аас доош малтай өрхийн тоо 175-аар буурч, 500-аас дээш малтай өрхийн тоо 73-аар нэмэгджээ. Дээрх малчин өрхийн 11,7 мянган малчин байгааг насны байдлаар нь авч үзвэл 6 хувь нь 24 хүртэл, 18 хувь 25-34, 28 хувь 35-44, 26 хувь 45-54, 14 хувь 55-64, 8 хувь нь 65-аас дээш настай байна.


Нийт малчдын 60,2 хувь нь банк, банк бус санхүүгийн байгууллагад ямар нэг зээлтэй байгаа ба зээл авсан малчдын 18 хувийг 24 хүртэл насны, 31 хувийг 35-44 насны, 29 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа аж.


2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр дээрх малчин өрхийн 3.6 сая толгой мал тоолуулснаас тэмээ 43.7 мянга, адуу 194.6 мянга, үхэр 85.5 мянга, хонь 1759.4 мянга, ямаа 1576.9 мянга байна.



Related news