ДОРНОГОВЬ: “Амбулатори-2” салбарыг төмөр замын суурингийн нэгдсэн эмнэлэгт нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-15 10:47:16

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг хүртээмжтэй болгохын тулд “Амбулатори-2” салбарыг Сайншанд хотын Төмөр замын суурингийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрөөс эхлэн нээжээ.

Тус эмнэлэгт мэдрэл, өсвөр үе хүүхэд, чих хамар хоолойн кабинетыг ажиллуулж эхэлсэн байна. Тун удахгүй бусад шаардлагатай кабинетыг ажиллуулахаар болсон хэмээн аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. Ингэснээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж нээгдэж байгаа аж. Төмөр замын сууринд буй эмнэлгийг 2018 онд барьж ашиглалтад оруулж байсан юм.

Related news