СЭЛЭНГЭ: Сурагч Э.Номин, Б.Түмэн-Өлзий нар улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-29 11:39:10

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилийн Мэдээллийн технологийн 38 дугаар олимпиадын хоёрын даваа өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль дээр боллоо.


Дунд анги, ахлах анги, багш  гэсэн 3 зохион байгуулсан тус олимпиадад 60 гаруй багш, сурагч амжилттай оролцсон байна.


Дунд ангийн ангилалд Сүхбаатар сумын ЕБ-ын 3 сургуулийн 9б ангийн сурагч Э.Номин тэргүүлж, улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрх авчээ.


Мөн аймгийн Спортын сургуулийн 9а ангийн сурагч Г.Гэрэлт-Од, Мандал сумын Түнхэл тосгоны ЕБС-ийн 10-р ангийн сурагч Б.Төрболд, Мандал-2 сургуулийн 10а ангийн М.Самбууням нар шагналт байрт шалгарсан байна.


Олимпиадын ахлах ангийн ангилалд Мандал-4 сургуулийн 11б ангийн сурагч Б.Түмэн-Өлзий тэргүүлж, улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрх, батламж, алтан медаль хүртжээ.


Мөн Мандал-5 сургуулийн 11б ангийн сурагч Х.Хонгорзул, Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн 11в ангийн О.Үйлстөгөлдөр, 12а ангийн О.Эрдэнэжаргал, Мандал ЕБ-ийн 1-р сургуулийн 11а ангийн Т.Тэмүүлэн нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.


Багш нарын ангилалд Мандал-4 сургуулийн мэдээллийн технологийн багш Э.Мөнх-Эрдэнэ тэргүүлж, Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн багш Т.Мөнхсайхан мөнгө, Мандал-1 сургуулийн багш Б.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

 

Related news