ДОРНОГОВЬ: ӨЭМТ шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-29 12:44:49

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 29  /МОНЦАМЭ/. Даланжаргалан сумын Өрхийн эрүүл мэндийн төв оны өмнө шинээр ашиглалтад орсон 15 ортой эмнэлгийн байрандаа нүүж оржээ.


Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сумын Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг "Элит конкрет" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм.


Тус сум 3000 гаруй хүн амтай. Аймагтаа уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор тэргүүлдэг тул хүн ам дамжин өнгөрөх, суурьшиж амьдрах тохиолдол олон байдаг тул үүнийг дагасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ ч их байдаг аж. Эрүүл мэндийн төвийн байрны тохижилтод сумын ИТХ, ЗДТГ-аас дэмжлэг үзүүлсэн байна.

Related news