ДОРНОГОВЬ: Ууцны хонь 250-400 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-31 16:16:11

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход хэдхэн хоног үлдээд байна.


Баярыг угтаж Дорноговь аймгийн ЗДТГ-аас уламжлал болгож хэвшсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг гурав хоногийн өмнө зохион байгуулсан. Энэ үеэр баярын идээний ууцны мах ямар үнэтэй байгааг сонирхлоо. Ууцны хонь жин, сүүлний хэмжээнээс хамаарч жижиг нь 150 мянга орчим, дундаж нь 250-280 мянга орчим,  том нь 400 мянган төгрөгийн үнэтэй байна.


Өөрөөр хэлбэл, ууцны мах кг нь 9-10 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин хонины мах нэг кг нь 7-8 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ жил аймгийн нийт нутгаар цас их орж өвөлжилт хүндэрсэн тул малчид малаа зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна.     

Related news