АРХАНГАЙ: 25 гкал/ц хүчин чадал бүхий дулааны станцын тендерийг зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-13 11:36:05

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төвд барих дулааны станцын тендерийг нэгдүгээр сарын 31-ний өдөр зарлалаа.

 

Дулааны станцыг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл 13.2 сая ам.доллароор дэвшилтэт технологи, автоматжуулсан удирдлага хяналтын систем бүхий эргэлдэн буцлах давхаргад шаталттай зуухтай, 25 гкал/ц хүчин чадалтай, 6.7 км хос дулаан дамжуулах шугам сүлжээ, 14 ширхэг дулаан дамжуулах төвийг барих юм.


 Дулаан дамжуулах 14 дэд станцыг барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

Төслийн үр дүнд:

-Байгаль орчин:

ü  Агаар, орчны бохирдол багасна.

ü  Хүлэмжийн хийн ялгарал багасна.

ü  Зууханд хэрэглэх нэмэлт усны хэмжээ буурна.


-Дулаан хангамж:

ü  Чанартай, тасралтгүй, найдвартай үйлчилгээтэй болно.

ü  Эрчим хүчний хэмнэлттэй.

ü  Хэрэгцээний халуун ус хангамж-жилийн турш болно.

ü  Үйлдвэрийн аюулгүй байдал хангагдана.


-Эдийн засаг:

ü  Барилгын ажлын явцад ажлын байр бий болох бөгөөд орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

ü Шинэ дулааны станц болон дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг хангахад зориулан сургаж, бэлтгэгдсэн ур чадвартай боловсон хүчин бий болно.

ü  Дулааны эрчим хүчний боловсруулалт сайжирч, үйл ажиллагааны хэмнэлт үүсгэснээр эдийн засгийн үр ашиг дээшилнэ.   


-Нийгэм:

ü  Орон сууц олноор баригдана.

ü  Дулааны хангамжийн чанар сайжирснаар хэрэглэгчдийн амьжиргааны түвшин сайжирна.

ü  Сайжруулсан дулаан хангамжийн үйлчилгээ болон зохицуулалт хийснээр нийгмийн эрүүл ахуй сайжирч, амьсгалын замын холбогдолтой өвчлөл буурна.

 

Дулааны станцыг барих асуудал 2015 оноос эхтэй бөгөөд Цэцэрлэг хотын иргэдийн олон жил хүлээсэн ажил ийнхүү биеллээ олж байна.  

 

Дулааны станц барих баримт бичгийг жагсаавал,

·        2015.11.32 Монгол Улсын Засгийн газрын 459 дугаар тогтоол, төслийг БНСУ-ын зээлээр хэрэгжүүлэх,

·    2018.7.4 Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоол, Төслийг хэрэгжүүлэхэд дутагдах 20 сая.ам долларыг шийдвэрлэх,

·        2018.9.3 Сангийн яам, Эрчим хүчний яам, БНСУ-ын “Эксим” банк, Зээлийн хэлцлийн санамж бичиг,

·        2018.10.30 БНСУ-ын Засгийн газрын зээлийн амлалт,

·        2018.12.12 Монгол Улсын Засгийн газрын хуралдаан, Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх зэрэг баримт бичгүүд бий.


Дулааны станцыг эхлүүлэх төсвийг жил бүр улсын төсөвт суулгаж ирсэн бөгөөд энэ онд улсын төсөвт 1.6 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байна.



Related news