АРХАНГАЙ: Аймгийн 2025 оны төсвийг тодотгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 7 дугаар сарын 21-ний өдөр боллоо. 78 хувийн ирцтэй хуралдсан тус хуралдаанаар аймгийн 2025 оны төсвийг тодотгон батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, аймгийн 2025 оны төсвийн орлогын нийт дүнг 26599518.7 мянган төгрөгөөр баталсан.
Үүний дотор төсвийн ерөнхийлөн захирагчийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, урьд оны үлдэгдлийг 47328387.3 төгрөгөөр баталлаа.
Харин аймгийн 2025 оны төсвийн
жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 73938906.0 мянган төгрөгөөр баталсан бол аймгийн
төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 20431290.8 төгрөгөөр тус тус баталжээ.