АРХАНГАЙ: 108 дуудлагад 115 хүүхэд хандсаны 104 хүүхдийн асуудлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-22 14:36:15

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж, олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Иймд тус аймагт 2023 оныхоор хүүхдийн тухай ямар тоон мэдээлэл байгааг дор дурдъя.


-Архангай аймаг 95200 гаруй хүн амтай. Үүнээс 33354 нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Хөвгүүд 15401, охид 17953.

-Хөгжлийн бэрхшээлтэй 298.

-Бүтэн өнчин 97.

-Хагас өнчин 1426.

-Хөдөлмөр эрхэлдэг 236.

-Хурдан морь унаач 1470.

-Түр хамгаалах байранд 24 хамгаалагдсан.

-2023 онд 108 дуудлагад нийт 115 хүүхэд хандсан ба 104 хүүхдийн асуудлыг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэлт 90.4 хувьтай байна.

-Тамир зусланд 311 хүүхэд амарсан байна.

-ЕБС-д 19461 суралцагч.

-СӨБ-д 7224 хүүхэд.

-Дотуур байранд 2152 хүүхэд.

-17 төрлийн дугайлан секцэд 13773 хүүхэд хамрагдсан.

-Шинэ төрсөн 1432 хүүхэд байна.

-Нялхсын эндэгдэл 14.

-5 хүртэлх хүүхдийн эндэгдэл 21.

-Охидын төрөлт 40.

-18 өсвөр насны хүүхэд БЗХӨ-тэй байна.

-Аймгийн хэмжээнд 262 иргэн гэрлэлтээ бүртгүүлсэн бол 33 өрх гэрлэлтээ цуцлуулж, 23 хүүхэд үрчлэгджээ.

-Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 18 хүүхэд авсан.

-Гэмт хэргийн хохирогч болсон 27 хүүхэд байгаагийн дотор бэлгийн хүчирхийлэлд өртсөн 8 хүүхэд байна.

Related news