АРХАНГАЙ: Урсгал болон хөрөнгийн зардлаас 2024 онд 4.8 сая төгрөгийг хэмнэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Аудитын газраас “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн нийцлийн аудитын тайланг гурван бүлэг болгон танилцууллаа.
Бүлэг 1. Төрийн хэмнэлтийн тухай
хуулийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна гэв.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйл буюу үйлчлэх хүрээнд 3.1.1- 3.1.11-т заасан хуулийн этгээд, албан тушаалтан, тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр хамаарахаар заасан байна. Тус хуулийн 4-12 дугаар зүйлийн тухайд нийт 30 заалттай бөгөөд үүний 83.3 хувь буюу 25 заалт нь орон нутагт хамааралтай заалт байна.
Төрийн аудитын газрын 2022-2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар хуулийн 4-12 дугаар зүйлд тусгасан орон нутагт хамаарал бүхий заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүйгээс нийт 61 байгууллагатай холбоотой 343,830.1 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнээс 27 байгууллагад 81,173.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 29 байгууллагад 242,728.9 мянган төгрөгийн зөрчлийг таслан зогсоох, 1 байгууллагад хариуцлага тооцуулах албан шаардлага, 4 байгууллагад 19,928.2 мянган төгрөгийн зөвлөмжийг хүргүүлж 2022, 2023 оны шийдвэрийн биелэлтийг бүрэн хангуулан ажилласан байна. Харин 2024 оны 181,782.3 мянган төгрөгийн 25 шийдвэрийн биелэлтийн хугацаа болоогүй байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хориглох заалтын хүрээнд төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд нийт 1,134,610.5 мянган төгрөгийг хэмнэж ажиллажээ.
Бүлэг 2. Хөрөнгө оруулалттай холбоотой хуульд заасан журмыг хэрэгжүүлэн ажилласан.
Аймгийн хэмжээнд 2022, 2023 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр 73,132,940.2 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 135 төсөл, арга хэмжээ батлагдсанаас худалдан авах ажиллагааны үр дүнд 6,481,477.8 мянган төгрөгийн хэмнэлтийг бий болгож, улсын төсөвт 6,051,900.0 мянган төгрөгийг, орон нутгийн төсөвт 429,577.8 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.
Бүлэг 3. Хуулийн дагуу төрийн байгууллагуудаас арга хэмжээ авч ажилласан байна.
Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлээс үзэхэд орон нутгийн төсвийн байгууллагуудын урсгал болон хөрөнгийн зардлаас 2023 онд 2,544,125.5 мянган төгрөг, 2024 онд 4,857,453.7 мянган төгрөгийг хэмнэжээ.
Хэмнэлтийг
аймгийн төсөв ерөнхийлөн
захирагчийн 2023, 2024 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 2023 онд
нийт төсвийн 3.9 хувь, 2024 онд 5.7 хувь нь хэмнэгдсэн байгааг аудитын байгууллагаас мэдээллээ.