ХӨВСГӨЛ: “Хөх сувд-2024” мөсний баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-02 11:06:13

Хатгал, 2024 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр Хатгал тосгонд эхэллээ.


   

Энэ жил 22 дахь жилдээ болж буй мөсний баярыг олон улсад сурталчлан таниулахад анхаарч Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байна.


Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.   



Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.

 

Related news