ЗАВХАН: Музейн нээлттэй өдрүүдээр гэр бүлээрээ музей их үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-10 14:01:33

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт музейн нээлттэй өдрүүдээр 827 хүн үйлчлүүлжээ.


Аймгийн музей бүх насныханд музейн үзүүллэгийн үйлчилгээг үнэгүй хүргэсэн. Энэ өдрүүдэд үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг сурталчлах боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж 219 хүн хамрагдлаа.


Нийт үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь гэр бүлээрээ, 40 гаруй хувь нь хүүхэд залуучууд байв.



Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулсан үйл ажиллагааг тодорхой давтамжтайгаар ялангуяа хүүхэд залуучуудад хүргэж байх нь чухал юм гэж музейгээр үйлчлүүлсэн иргэд саналаа хэлсэн талаар Завхан аймгийн музейгээс мэдээлэв.

Related news