ХӨВСГӨЛ: “Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-13 11:10:10

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мөсний спорт загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын 15 дахь удаагийн тэмцээн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хөх Баавгай” хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сарын 15-18-нд Ханх сумын Хороо голын адаг Ногоон нуурт хоёр үе шаттай болно.


Тэмцээнийг энэ жил Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар, “Саяан-Радиан” ХХК болон Хөвсгөл аймгийн Загасчлалын спортын холбоо хамтран зохион байгуулна.


“Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн жуулчинд адал явдалт аяллын зориулалттай "Спийд кросс" мотоцикл гардуулахаар болжээ.  

Related news