Казахстаны реппер Халиб бүрэн хэмжээний тоглолтоо Монголд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-26 11:26:40

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Медина”, “Созвездие ангела”, “Лейла” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Казахстаны шилдэг реппер, артист Халиб ирэх наймдугаар сарын 17-нд Монголд бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ.


Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх нь ээ. “Шоппи Парк”-т болох уг тоглолтыг “ДиДи энтертайнмент” зохион байгуулж байгаа юм. Тоглолтын хүрээнд 10000 м2 талбайг зүлэгжүүлэх, хоёр ширхэг супер вип бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. 


Тоглолт болох “Шоппи Парк” өглөөний 10:00 цагт үүдээ нээх бөгөөд бүтэн өдрийн турш тусгай эвентүүд зохион байгуулна. Энгийн тасалбар 109900 төгрөгийн үнэтэй бол вип тасалбар хоёр сая төгрөг ажээ. 

Related news