ДОРНОГОВЬ: Ноён хутагтын авшиг оршсон Шувуун шанд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-04 16:16:46

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт буй түүхэн хөшөө дурсгалаас цувралаар хүргэж байна.


Аймгийн нутгийн урд хэсэг хил даган оршдог Хөвсгөл сумын нутагт  Шувуун шанд хэмээх газар 19 дүгээр зууны их соён гэгээрүүлэгч, Говийн тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 185 жилийн ойгоор нэгэн  хөшөө босгосон нь эдүгээ ч  сүндэрлэсээр байна.


Ноён хутагтын эхээс мэндэлсэн газар болох Шувуун шанд хэмээх дэрс ихтэй, эргэн тойрон бэлчээр сайтай энэхүү газарт дурсгалын хөшөөг бүтээсэн бөгөөд сүүлд сэргээн засварласан байдаг. Ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн энэ газар хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг юм. Харин эрт цагт  энд Чингэс хааны цагаан сүлдийг цэнгүүлж байсан гэдэг. Тиймээс нутгийн иргэд Чингэс хааны сүр сүлд оршсон, ноён хутагтын авшиг ёрөөл шингэсэн газар гэж бэлгэшээд шүтдэг байна.

Related news