СҮХБААТАР: Тав хоногт таван түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-09 08:53:18

Баруун-Урт 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт энэ сар гарсаар хээрийн таван түймэр гарчээ.


Энэ сарын 4-8-нд Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат сумын нутагт түймэр гарч, 37 мянган га газар нутаг, бэлчээр шатжээ. Түймэр гарсан шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч, хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж буйг Цагдаагийн газраас мэдээллээ.


Жил бүрийн 9-11, 3-6 дугаар сарыг ой, хээрийн түймэр гарах хамгийн эрсдэлтэй үе гэж үздэг. Тиймээс эрсдэлээс урьдчилан  сэргийлж, автомашины янданг оч баригчтай болгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, тамхины ишээ бүрэн унтрааж хэвшихийг анхаарууллаа

Related news