Морин хуурын чуулгын "Монгол уран бүтээл" тайзнаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-30 10:36:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын чуулга “Монгол уран бүтээл” тоглолтоо Улсын Филармонийн тайзнаа тавдугаар сарын 10-нд толилуулна.


Тоглолтод Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн багш, хөгжмийн зохиолч Цэндээгийн Эрдэнэбатын (Цэн) зохиолууд эгшиглэх юм.  Тоглолтыг МУУГЗ, Морин хуурын чуулга удирдаач Д.Түвшинсайхан удирдана.

Цэн.Эрдэнэбат “Морин хуур наадам”-ын хоёр удаагийн Гран-при, “Алтан намар” хөгжмийн наадмын найман удаагийн шагналт хөгжмийн зохиолч юм.

Тэрбээр сонат, аяз, уран сэтгэмж, элеги болон 70 орчим дан хөгжмийн бүтээлүүдээс гадна, 300 гаруй дуу, дуулаачийн 5 романс, дан найрал дуунд зориулсан гэх мэт олон бүтээл туурвисан юм.


Related news