Сүхбаатарын талбайд “Монгол гэр” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-04 11:35:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой “Монгол гэр” үзэсгэлэнг Соёлын яам, Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж байна.


Өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн найм хоногийн турш олны өмнө нээлттэй байх юм. Үзэсгэлэнгийн хүрээнд Сүхбаатарын талбайд монгол гэрүүдийг байрлуулж, үндэсний соёлоо сурталчлах, иргэд, жуулчдад үзүүлж сонирхуулна.


Үзэсгэлэн нь монгол гэрийн онцлог, түүх, хэрэглээг таниулах, иргэд, жуулчдын сонирхлыг татах, монгол соёлын өвийг сурталчлах чухал ач холбогдолтой хэмээн үзжээ.























Related news