ДОРНОГОВЬ: 29 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-06 12:47:49

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 67 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр сумын ЗДТГ-аас төлөвлөжээ. 


Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр таван ажил, аймгийн төсвийн хөрөнгөөр 11 ажил, сумын хөгжлийн сангийн төсвөөр дөрвөн ажлыг тус тус хэрэгжүүлнэ. Зарим томоохон ажлаас дурдвал, 960 хүүхдийн багтаамжтай орчин үеийн шийдэл бүхий ерөнхий боловсролын сургуулийн барилга, 300 м3 багтаамжтай ундны усан сан, гудамжны камержуулалт, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.


Дээрх ажлын санхүүжилтэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10.8 тэрбум, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Related news