СҮХБААТАР: Баяр наадмын тов гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны тавдугаар
сарын 13 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөлийн энэ сарын 13-ны өдрийн хурлаар аймаг, сумдын үндэсний их баяр наадмын товыг хэлэлцэн тогтоожээ.
Энэ жил тус Эрдэнэцагаан, Уулбаян, Сүхбаатар сум тэгш ойтой. Эдгээр сумдын наадам 7 дугаар сарын 27,28-нд, бусад сумынх 7 дугаар сарын 5, 6-нд, харин аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-нд болно.