СЭЛЭНГЭ: Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдэд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-15 11:01:13

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхэлж буй сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

 

Энэ сарын 13-ны өдрөөс эхэлсэн уг хяналт шалгалтын ажлын багт чиглэл хариуцсан хууль хяналтын долоон салбар байгууллагын мэргэжилтэн, байцаагч нар ажиллаж байна.

 

Ажлын баг Мандал, Баянгол суманд удирдамжийн дагуу нийт 10 гаруй сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

 

Хяналт шалгалтыг Баруунбүрэн, Орхонтуул суманд үргэлжлүүлж байна.

 

Дээрх хяналт шалгалтыг Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон аймгийн ИТХ-ын 71 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах.


Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж байгаа юм.


2023 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 39 сүм, хийд бүртгэлтэй байна.

Related news